Европын орнуудад Covid-19 цар тахлын дэгдэлт буурахгүй байна

Ковид-19 /дэлхий/

Европын улс орнуудад COVID-19 коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байна.

Европын зарим улс оронд цар тахлын 4 болон 5 дахь давалгаа дэгдсэн талаар эрх баригчид нь мэдээлж байгаа юм. 

Нидерландад сүүлийн хоногт 16 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, улмаар энэ улсын эрх баригчид хориг арга хэмжээгээ хэсэгчлэн сэргээхээр тогтсон байна. Энэ дагуу иргэд ажлаа алсын зайнаас явуулж, бар ресторан зэрэг үйлчилгээний газрууд 19 цагт хаах ёстой болжээ. Нидерландын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Рюттегийн тэмдэглэснээр улс оронд нь дэгдээд байгаа цар тахал нийгмийн бүхий л давхаргад нас харгалзахгүй дэгдэж байгаа юм. Нидерландын иргэдийн 76% нь COVID-19 коронавирусний вакцинд бүрэн хамрагдаад байгаа ч цар тахлын халдвар гарсаар байна. Герман улсад цар тахлын 4 дэх давалгаа дэгдсэн талаар энэ улсын эрх баригчид мэдээлж байна. Германд сүүлийн хоёр долоо хоног дараалан цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж, өмнөх үзүүлэлтээс хоёр дахин өсчээ.