АНУ-ЫН “MERCK” КОМПАНИ COVID-19 КОРОНАВИРУСНИЙ ЭСРЭГ ЭМ ГАРГАЖЭЭ

Ковид-19 /дэлхий/

Америкийн Merck эмийн компани COVID-19 коронавирусний эсрэг эм бэлдмэл гарган авснаа танилцуулжээ. Цар тахлын эсрэг эмийн клиник туршилт амжилттай болж, энэхүү эм бэлдмэл нь коронавирусний халдварын эрсдлийг бууруулж, нас баралтаас сэргийлдэг болох нь батлагджээ.

Merck эмийн компани COVID-19 коронавирусний эсрэг шинээр гаргасан эм бэлдмэлээ албан ёсоор бүртгүүлж, цар тахлын эсрэг эмийн зөвшөөрөл авахаар ажиллажээ. Тэгвэл энэ сарын 11-нээс эхлэн энэ эмийг Америкийн эмийн сангуудад албан ёсоор нийлүүлж эхэлсэн талаар мэдээлж байна. Merck-ийн цар тахлын эсрэг эм бэлдмэлийг бүтэн курсээр уух заалттай юм байна. Энэ эм одоогоор 700 ам. доллараар зарагдах гэнэ.