ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.10/ Наран ургах, шингэх 08:40-17:18

Зурхай

2022.01.10, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 8. ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР. 

Аргын тооллын: 2022.01.10, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.40-17.18

Үс засуулбал нас уртасна.

/Хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд урт насална.

Мэнгэ: Хоёр хар

Ямар үйлд ээлтэй,  сайн: Хараал дарж,  хариулга хийх

Ямар үйлд харш,  муу: Бурхан тахих,  бэрийн үйл

Суудал: Хий

Ямар үйлд ивээлтэй,  сайн болох: Тарни тоолох,  хатуу үйл,  согтууг номхотгох

Ямар үйлд харш,  муу болох: Модон тээрэм босгох,  хурал цуглаан хийх

Одны тохиол

Рашаан: Аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах,  рашаан эм найруулах,  рашаан ус татах,  усан засал угаал үйлдэх,  бэр авах,  насны авшиг,  насан бүтээлийн зан үйл хийлгэх,  худ ураг төрөл садан бололцох,  худалдаа арилжаа үүсгэх,  амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн. 

Шүтээн барилдлага   

Төрөхүй өдөр – Гэрийн үйл,  бие угаах,  хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт,  үнэнийг өгүүлэгч,  амраг саднаа асрагч,  уран,  сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах. Мөрд орвол эд агуурс олон хэрэг бүтнэ. Хулгайч дотрын нэгэн,  гадны хоёртой нийлж авсан,  алдсан юм өнө удсны дараа олдох нигууртэй. Баруун нүд татвал зочин ирэх. Зүүн нь татвал хувцас олдох. Баруун чих цангинавал баярлах,  зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох,  тагнай загатнавал дээрэм ирэх. Бие татвал аюул болох.