Орос, Беларусийн баг тамирчид маргааш эхлэх Бээжингийн Паралимпын тэмцээндээ оролцоно

Спорт

Хятадын нийслэл Бээжин хотноо 3-р сарын 4-нөөс 13-ны хооронд Өвлийн 13 дахь удаагийн Паралимпийн наадам үргэлжилнэ.

Паралимпийн өвлийн наадамд дэлхийн 51 улс орноос 650 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорих юм. Тэгвэл Укранд дэгдсэн дайн тулаантай холбоотойгоор Орос, Беларусийн тамирчдын эсрэг хориг тогтоосон хэдий ч Бээжингийн Паралимпийн тэмцээнд оролцох эрх нь нээлттэй хэвээр үлджээ. 

Олон улсын Паралимпийн холбооноос Орос, Беларусийн баг тамирчдыг спортын уралдаан тэмцээнд оролцуулах эрхийг түтгэлзүүлээгүй болохыг мэдэгджээ. Тэгвэл Оросын Украины эсрэг дайн тулаанд холбоотноор нэгдээд байгаа Беларусийн баг тамирчид ч мөн Бээжингийн Паралимпийн наадамд ямарваа хориг саадгүй оролцох гэнэ.

Паралимпийн холбооны тэргүүн Эндрю Парсонс энэ талаар тусгай хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ. Гэхдээ Орос болон Беларусийн паралимпийн баг тамирчид тэмцээн уралдаанд Олон улсын Паралимпийн холбооны туг далбаан дор, тусгай статустайгаар оролцохоор болжээ. Түүнчлэн Орос, Беларусийн тамирчид тэмцээн уралдаанд тэргүүлсэн үед тэдэнд зориулан үндэсний сүлд дуулал биш харин Олон улсын Паралимпийн холбооны дууллыг эгшиглүүлэх юм.

Бээжин хотноо маргааш эхэлж, 10 хоногийн хугацаанд үргэлжлэх Өвлийн Паралимпийн наадмын үеэр  нийтдээ 78 багц медалийн төлөө биа