Олимпын туг далбаа 2026 оны Өвлийн наадам болох Милан хотноо тусгай нислэгээр ирлээ

Спорт

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Өвлийн 24 дэх удаагийн цасан цагаан олимпийн наадам амжилттай зохион байгуулсан. Дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах Итали улс Бээжингийн Олимпийн наадмын хаалтын ажиллагааны үеэр хүлээн авсан Олимпийн туг далбааг тусгай нислэгээр Милан хотноо авчирчээ. 

2026 оны Өвлийн 25 дахь удаагийн Олимпийн наадам Италийн Милан болон Кортина ди’Ампеззо хотноо болох юм. Ингэснээр Итали улс мөн түүхэндээ өвөл зуны хоёр олимпийн наадмыг зохион байгуулагч улс орон болно.

Итали Улс 2006 онд Турины Олимпийн наадмыг зохион байгуулснаас хойш 20 жилийн дараа Өвлийн Олимпийн наадам хүлээн авч зохион байгуулах юм. Тэгвэл Бээжин хотоос тусгай нислэгээр 2026 оны Өвлийн Олимпийн наадмын туг далбааг Миланы Мальпенс хотын нисэх буудалд авчирчээ.

Олимпийн туг далбааг Милан болон Кортина хоёр хотын амбан захирагч нар мандуулан эх орондоо авчирсан байна. Түүнчлэн Олимпийн туг далбааг хүлээлгэн өгөх ёслолд Италийн нэртэй тамирчин болох Арианна Фонтана оролцжээ.