“БЭЭЖИН-2022” ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 100 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Спорт

Ирэх онд манай урд хөршид болох “Бээжин-2022” Өвлийн Олимп, Паралимпийн наадмын албан ёсны сурталчилгааны видеог танилцуулжээ. Үүнтэй зэрэгцээд Бээжингийн Олимпийн наадам болох цаг хугацааг урвуулан тооцож эхэллээ.

Бээжингийн Олимпийн наадам эхлэхэд яг 100 хоног үлдэж, өнөөдрөөс эхлэн Өвлийн Олимпийн наадам эхлэх хугацааг урвуулан тооцож эхэлсэн байна. “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмын албан ёсны сурталчилгааны видеонд Хятадын Олимпийн наадам зохион байгуулах хороо “Бээжин-2008” болон “Бээжин-2022” өвөл зуны Олимпийн наадмын онцлог, эгзэгтэй агшин, түүх болоод бусад сонирхолтой баримтуудыг нэгтгэн үзүүлжээ. Энэхүү сурталчилгааны видеог 2022 оны 2-р сар хүртэл бүхий л интернэт платформ дээр байрлуулах юм.

Түүнчлэн “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадамд зориулсан Хятадын уран бүтээлчдийн дууг мөн танилцуулж, олны хүртээл болгосон байна.