Жэйсон Кенни Олимпын хамгийн олон 7 алтан медальтай анхны Британи тамирчин болж байна

Спорт

Эрэгтэйчүүдийн замын дугуйн уралдаанд Жэйсон Кенни долоо дахь алтан медалиа хүртлээ. Их Британийн домогт дугуйчин финалд 0.763 секундээр түрүүлж барианд орсноор алтан медалийн эзэн болсон байна.

Түүний араас Малайзын Мохаммед Азизулхасни Аванг мөнгөн медаль, Нидерландын Харрие Лаврейсен хүрэл медаль тус тус хүртжээ.

Түүхэн 7 дахь алтан медаль хүртэж байгаа талаар асуухад тэрээр бэлтгэл сургуулилалтын уйгагүй он жилүүдийн ачаар Олимпын аварга болсон гэж хариулжээ.

"Олимпын наадам бүр онцгой, өөр өөр хэцүү бэрх байдаг. 4-5 жилийн дараа та эргээд харахад таны ой санаанд амархан мэт санагдах байх. Дүрс бичлэг үзэхэд хялбар мэт харагдана. Гэхдээ энэ бүхний ард шаргуу хичээл зүтгэл байдаг. Би бүх олимпод шаргуу тэмцэж ирсэн."