Сүүлийн 30 жилийн туршид зуны олимп бүрийн нээлт үзсэн супер хөгжөөн дэмжигчтэй уулзъя!

Спорт

Токиод нэгэн IT компанийн ерөнхийлөгч, 51 настай Кёоко Ишикава 1992 оноос хойш зуны олимп бүрд оролцон дэлхийгээр аялжээ. Тэрээр анх 1990-ээд онд оюутан байхдаа Барселона олимпын наадамд оролцож байсан гэж Ассошейтэд Пресс-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэр үед бүх зүйлээ танаж хэмнэн Барселона олимпын наадмын нээлтийн ёслолын тийз худалдан авч байсан гэж дурссан байна.

Амьдралыг нь өөрчилсөн тэр агшнаас хойш тэрээр Олимп бол хүүхдүүд, залуучуудад олон улс орны ялгаатай болон төстэй талуудыг мэдрүүлдэг наадам гэж үзэн хөгжөөн дэмжиж иржээ.

Испанид байхдаа тэрээр мөн 1964 оноос хойш зуны олимпын наадам бүрийг алгасалгүй үзэж ирсэн "Олимпын ах"  гэгддэг Наотоши Ямадатай учирсан байна. 2019 онд Ямадаг нас барснаас хойш Кёоко түүнийг орлон гүйцэтгэх болжээ.

Харин Токиогийн олимпын наадамд дотоод, гадаадын хөгжөөн дэмжигчдийг хориглосон учраас энэ удаа гэрээсээ хөгжөөн дэмжиж байна.

Олимпын наадам эхлэхээс өмнө тэрээр технологи ашиглан хүмүүсийг нэгэн дор авчрах аргыг бодож, өөрийн адил хөгжөөн дэмжигч нарт зориулан зэрэг олон төрлийн тэмцээн уралдаан үзэх фэйсбүүк хуудас нээжээ.

Гэртээ тэрээр японы уламжлалт баяр наадмын хувцас, мөн "Ялалт" гэж бичсэн толгойн ороолт зүүж тамирчдыг хөгжөөн дэмжиж байна. Мөн шүгэл үлээн, хоёр гартаа Японы төрийн далбаатай дэвүүр барьжээ. Хэдий цар тахалтай ч өөртэйгөө адил хөгжөөн дэмжигчдэд Олимпын наадмыг харуулахыг хичээж байна гэжээ.

"Хэрэв ноён Ямада амьд байсан бол тэр коронавируст халдварын хүнд нөхцөл байдалд ч гэсэн Олимпын наадам бол дэлхийг нэгтгэдэг гэж хэлэх байсан. Цар тахалтай нүүр тулж буй энэ үед олимпын наадмаа дэмжихийн тулд шинэ арга зам хайх нь миний үүрэг гэж бодож байна"

гэжээ.