Спорт

Их Британийн тамирчин Том Дийн эрэгтэйчүүдийн 200 метр чөлөөт сэлэлтийн төрөлд аваргалаа.

Том Дийн 200 метрийн чөлөөлт сэлэлтийн финалд нутаг нэгт Дункан Скоттоос яльгүй 0.04 секундээр илүүрхэж алтан медалийн эзэн болсон байна.

Гарааны эхэнд Өмнөд Солонгосын HWANG Sunwoo 50 метрийн цаана алсран тэргүүлж байсан ч Дийн, Скот нар финалын сүүлийн зайнд зэрэгцэн хошуучилж 1:44.22 хугацаанд хамгийн түрүүнд нэг нь хананд гараа хүргэж чаджээ. Ийнхүү 21 настай Дийн анхны удаа оролцож буй Олимпын наадмаасаа эх орондоо алтан медаль авчирч байна.

Эх сурвалж: Olympics