АНУ-ын Дээд Шүүхийн шүүгчээр 51 настай Афро-Америк гаралтай хуульч томилогдлоо

Улс төр

АНУ-ын Дээд Шүүхийн шүүгчийн томилгоо явагдаж, 51 настай Афро-Америк гаралтай хуульч Кетанжи Браун Жексоныг томилжээ.

Хатагтай Жексон Америкийн Дээд шүүхийг тэргүүлж байгаа анхны өнгөт арьст эмэгтэй болсон байна. 

Кетанжи Браун Жексон энэхүү хариуцлагатай албанд ирэх зун бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох 83 настай Стивен Брайерыг залгамжилна. Кетанжи Жексоныг Дээд шүүхийн бүрэлдэхүүнд сонгох санал хураалт Конгресс дахь сенатын танхимд болж 53 гишүүн дэмжин, 47 нь эсэргүүцсэнээр сонгогджээ. Цагаан ордон хатагтай Кетанжийн томилгоог шүүх байгууллага, систем дэх “түүхэн шийдвэр” гэж үзжээ. Кетанжи шинэ албанд томилогдохоосоо өмнө Колумби тойргийн давж заалдах шатны шүүхийн гишүүнээр ажиллаж байжээ.