Нийгэм

Энэ сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас (ОЖД)-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна. Харин хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн ойд хэсгээр ОЖД-аас бага байгаа бол зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу байна.

Энэ зуны төлөв байдлын хувьд 7 болон 8 сард нийт нутгаар ОЖД-аас ахиу хур тунадас орно. Мөн 9 сард зарим аймгаар нойтон цас орох төлөвтэй байна. Энэ зун зарим нутгаар хур тунадас ахиу орох учир үер ихтэй, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.