Орос-Украины хэлэлцээрийн эхний уулзалтад ахиц гарсангүй: Сүүлд өрнөсөн 5 үйл явц

Үйл явдал

ОХУ Украин руу халдсанаас хойшхи 6 дахь өдөр Украины хоёр дахь Харьков хот руу давшилт хийсэн байна.

1. Оросын халдлага эхэлснээс хойш 352 энгийн иргэн (үүнд 14 хүүхэд) амь үрэгдсэн гэж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий чуулганы тусгай хуралдаан дээр мэдээлжээ.

2. Орос Улсад олон улсын зүгээс хориг тавьсаар байгаа энэ үед Украины хоёр дахь том Харьков хот руу пуужингийн довтолгоо хийжээ.

3. Беларусьт өчигдөр болсон Украин, Оросын төлөөлөгчдийн хоорондох хэлэлцээрийн дугуй ширээний уулзалтаар ахиц гараагүй. 5 цаг үргэлжилсэн уулзалтын дараа ямартаа ч хоёр дахь уулзалтыг хийж магадгүй.

4. Украины барууны холбоотнууд дайнд нэрвэгдээд буй энэ улсад зэвсэг нийлүүлэхээр болж байна. Финланд 2,500 их буу, 1500 танк эсэргүүцэх зэвсэг хүргэхээр тохиролцсон. Канад Улс танк эсэргүүцэх зэр зэвсгээр хангана хэмээн Ерөнхий сайд Жастин Трудо хэлжээ.

5. Орос Улсыг хөлбөмбөгийн дэлхийн цомоос хассан байна. Мөн Дэлхийн Рагби халдлагын улмаас Оросыг түдгэлзүүлэхээр болжээ.