Донбассаас ОХУ руу 60 мянган иргэн дүрвэн зугтжээ

Үйл явдал

ОХУ-ын тал ийнхүү Донецк, Луганскийн тусгаар байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс өмнө Украины зүүн бүсийн Донбасст дотоодын нөхцөл байдал тогтворгүйтээд байсан юм. 

Украины зүүн бүсэд энэ сарын 17-ноос эхлэн завсрын бүсэд нөхцөл байдал тавгүйтэн, гал зогсоох хэлэлцээр зөрчигдөн, Украины талаас Донецк, Луганскийн эсрэг сүүлийн хэдэн сард хамгийн идэвхтэйгээр гал нээж, иргэний зориулалттай объект өртсөн юм. Улмаар Донбассаас энгийн номхон иргэд Оросын нутаг дэвсгэр лүү дүрвэж, өнөөдрийн байдлаар 60 мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байна.

Донбассаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийг Оросын тал ямарваа асуудалгүй хүлээн авч байгаа юм. Донбассаас автобусаар ирсэн иргэдийг Оросы баруун өмнөд хэсгийн Таганрог хот руу галт тэргээр хүргэж байна. Нийтдээ сүүлийн хэдэн хоногт Оросын Онцгой байдлын албаны мэдээллээр Донбассаас60 мянган хүн дүрвэн ирж, Оросын 6 мужид онцгой байдлын дэглэм тогтоожээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассаас Оросын Ростов муж руу дүрвэн ирж байгаа иргэдийг саадгүй нэвтрүүлж, Донецкийн БНУ, Луганскаас дүрвэн ирж байгаа иргэдэд эхний ээлжинд 10 мянган рублийн нэг удаагийн тэтгэмж олгохоор үүрэгдсэн юм.Украины цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Донецк, Луганскийн нутаг руу миномётын болон артиллерийн зэвсгээр гал нээж, улмаар энэ бүс нутгаас энгийн номхон иргэд дүрвэн зугтах болжээ.