Аудитын фирм Трампын компанитай гэрээгээ цуцалжээ

Улс төр

АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп нэр нөлөө бүхий хамтрагчаа алджээ.

Аудитын Мазарс фирм экс ерөнхийлөгчийн тэргүүлдэг Trump Organization компанитай хамтын ажиллагааны гэрээгээ цуцалжээ.

Аудитын хяналт шалгалтын Мазарс фирм болон Trump Organization компани олон жилийн туршид хамтран ажилласаар иржээ. Энэхүү фирм экс ерөнхийлөгчийн компанийн санхүүгийн асуудлыг хөндлөнгөөс хянаж, санхүүгийн тайлан шалгалтад бэлтгэн өгч, аудитын хяналт шалгалт явуулсаар ирсэн байна. Гэвч ийнхүү удаан хугацаанд хамтарсан түншүүд цаашид хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдэн, хамтын ажиллагааны гэрээгээ цуцалжээ.