Нийгэм

Урин цаг ирж барилгын ажил ид эхэлж байна. Хүнд даацын ачаатай том оврын автомашины хөдөлгөөн хөдөө орон нутаг, нийслэлд нэмэгджээ. Техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйн улмаас осол аваар гарч, хүний амь жил бүр эрсддэг. Тийм учраас цагдаагийн байгууллагаас хяналтыг чангатгалаа. Мөн жолооч нарт сургалт явуулж, анхааруулга хүргүүлсэн байна.

Том оврын ачааны автомашины хөдөлгөөн эрс нэмэгдсэн мөн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйн улмаас осол, хэрэг их гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Иймд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс ачааны автомашин хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж эхэлжээ. Ихэвчлэн үзлэг оношилгоонд ороогүй, явах эд анги эвдрэлтэй   байгааг албаныхан ярьж байна. 

Зөрчилтэй тээврийн хэрэгслийг аж ахуйн нэгж албан байгууллагад нь мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллаж байгаагаа цагдаагийн байгууллагаас мэдээллээ.