ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.16/ Наран ургах, шингэх 08:37-17:26

Зурхай

2022.01.16, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.16, Ням гараг

Наран ургах шингэх: 08.37-17.26

Үс засуулбал эд олох.

Мэнгэ: Таван шар

Ямар үйлд ээлтэй,  сайн: Ихэс дээдэст бараалхах,  дуган сүм сэргээх,  равнай үйлдэх,  лам хувраг болох,  ном номлох

Ямар үйлд харш,  муу: Газар хагалах,  хурим хийх,  наймаа худалдаа хийх,  нохой тэжээх

Суудал: Уул

Ямар үйлд ивээлтэй,  сайн болох: Бурханд залбирах,  номонд суралцаж эхлэх,  мал морь сургах,  байшингийн суурь тавих

Ямар үйлд харш,  муу болох: Их хэргийг бүтээхээр явах,  худалдаа наймаа хийх.

Одны тохиол

Үхэх: Мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага   

Хуран үйлдэхүй өдөр – Үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.