ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.15/ Наран ургах, шингэх 08:38-17:25

Зурхай

2022.01.15, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 13. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ШАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.15, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.38-17.25

Үс засуулбал маш сайн.

Мэнгэ: Зургаан цагаан

Ямар үйлд ээлтэй,  сайн: Бурханд залбирах, хишиг даллага авахуулах,  нүглээ наминчлах бэр авах,  нүүдэл хийх

Ямар үйлд харш,  муу: Хир буртаг бузарт ойртох сэтгэлд таарамжгүй хүнтэй маргалдах

Суудал: Ус

Ямар үйлд ивээлтэй,  сайн болох: Бурхан,  лус тахих,  мөндөр буулгах,  төмөр урлах

Ямар үйлд харш,  муу болох: Их гол мөрөн гатлах,  загас барих,  тангараг тавих,  дайсны газар одох.

Одны тохиол

Үл тохирох: Хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага   

Хүрэлцэхүй өдөр – Хараал дарах,  гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч,  арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн,  бас бус ирэгч олон үгт шар зүст,  худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан,  алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох,  зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатанал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.