Нийгэм

УБТЗ-ын зүтгүүрийн депо нь ачаа болон сэлгээ, суудлын галт тэрэг гээд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний бүхий л хэсэгт ашиглагдаж байгаа нийт 137 зүтгүүрийн вагоны угсралт, засвар үйлчилгээг бүрэн хариуцаж ажилладаг энэ байгууллагын зүрх болсон нэг хэсэг юм.  Төмөр замын хөдөлгөөний тасралтгүй байдал зүтгүүрийн депогоос шууд хамааралтай байдаг учраас төмөр замын байгууллагын нэг жилийн орлогын 50 хувийг энэ хэсэгт зарцуулдаг байна. Хоногт 46 зүтгүүр явдаг.  Манай улсад одоо ашиглагдаж байгаа дийлэнх зүтгүүр нь насжилтын хувьд ч 25 жилээс дээш гарсан, нийт зүтгүүрийн 61.2 хувь нь их гүйлттэй, засвар үйчилгээ хийх хугацаа аль хэдийнэ хэтэрсэн  зүтгүүрүүд одоо хөдөлгөөн явж байгааг зүтгүүрийн депогийн дарга ярилаа.

Дээрх нийт 137 зүтгүүрээс 46 нь ачааны хэсэгт, 10-12 илчит тэрэг зорчигч тээвэрт ашиглагдаж байна.  Бидний сайн мэдэх 2 загал зүтгүүрийн хувьд 2005 онд угсрагдаж, засвар үйлчилгээнд орох хугацаа аль хэдийнэ дууссан байх жишээтэй. Гэсэн хэдий ч энэ байгууллага төмөр замын хөдөлгөөнийг доголдуулалгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоо ашиглагдаж байгаа системийн хувьд олон улсад ашиглагдаж байгаа зүтгүүртэй харьцуулахад хоцрогдсон. Тэр хэрээрээ засвар үйлчилгээ хийхэд цаг хугацаа, төлөвлөөгүй гэмтэл их гардаг байна. Түүнчлэн энэ байгууллагын өмнө тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол зүтгүүрийн парк шинэчлэл, сэлбэг хэрэгсэл нийлүүлэлт, үнэ  валютын ханшны өсөлтөөс шууд хамааралтай байдаг  гэлээ.

Манай хойд хөршөөс улсаас оруулж ирдэг нэг ачааны зориулалттай зүтгүүр гэхэд 4 сая 410 мянган ам.доллар харин сэлгээний нэг зүтгүүр 1 сая 210 мянган ам.долларын ханштай байдаг байна.  Сэлбэгийн хувьд ч үнэтэй тусдаг байна. Түүчлэн хойд хөршийн системийн зүтгүүрүүд тодорхой хугацаанд ашиглагдаад заавал задаргаа хийх шаардлагатай болдог бол харин Америк зүтгүүрүүдийн хувьд 4-8 жил яваад засварт ордог, 1.6-1.8 жилийн хугацаанд ашиглаад эхний засвар хийгддэг байна гэж байна. 2030 он хүртэлх төлөвлөгөөндөө тус байгууллага нийт сэлгээний 3, ачааны 5 зүтгүүрээр шинэчлэх зорилго тавиад байна. Энэ ажлын хүрээнд Украйн улсаас эхний 10 2ТЭ25Мк зүтгүүр орж ирээд, туршигдаж байна.