ӨАБНУ-ын Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

Ковид-19 /дэлхий/

Өмнөд Африкийн БНУ-ын ерөнхийлөгч Сирил Рамафоса коронавирусний халдвар туссанаас тусгаарлагдаад байна.

Түүний биеийн байдал одоогоор хөнгөн байгаа ч тусгаарлагдах зайлшгүй шаардлагатай байжээ. 

Энэ талаар Өмнөд Африкийн БНУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Сирил Рамафоса цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан учраас коронавирусний халдвар хөнгөн байдлаар туссан гэж мэдээлж байгаа юм. Тэрээр Кейптаун хотод эмч нарын хяналтан дор тусгаарлагдсан байна. Рамафосаг тусгаарлалтад байх хугацаанд төрийн тэргүүний үүргийг дэд ерөнхийлөгч Дэвид Мабузе түр гүйцэтгэхээр болжээ.