Жендерийн үндэсний хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа 

Нийгэм

Манай улс жендерийн хөгжлийн түвшингээр олон улсад 69 буюу харьцангуй дээгүүр байрт жагсдаг ч улс төрд шийдвэр гаргах эрх мэдлийн түвшингээр 129 дүгээр байрт буюу хойгуур жагсаж байна.

Энэ нь манай улс шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш эрхийг тэр бүр хангаж чаддаггүй гэдгийг харуулж байна.

Тодруулбал, 2020 оны оны сонгуулиар 17 эмэгтэй гишүүн сонгогдсон байгаа нь түүхэндээ хамгийн олон гэх тодотголыг авч байна. Цаашид жендерийн тэгш байдлыг хангах, 10 жилийн өмнө батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангуулах, жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт хийхэд ЖҮХ-ны гишүүдийн чадавхийг бэхжүүлэх, тэдний хамтын ажиллагааг сайжруулах шаардлага тулгарсан гэдгийг албаныхан хэлж байна. 

Төрийн байгууллагад жендерийн тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилт сайн байгааг ЖҮХ-ноос хэлж байна.

Хэдийгээр хууль 10 жилийн өмнө батлагдсан ч 2016 онд төрийн байгууллагад сургалт хийхэд Жендер гэж юу вэ гэдгээс яриагаа эхэлдэг байсныг нарийн бичгийн дарга хэлж байлаа.

Харин сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүдээс ЖҮХ-нд ирэх тайлан болон энэ чиглэлээр хийж буй ажил, бодлого төлөвлөлт сайжирч, тэгш эрхийн асуудалд илүү дүн шинжилгээ хийсэн асуудал ирүүлэх болжээ.