Хэрэглэсэн шахмал түлшний шуудайг 300 төгрөгөөр худалдан авна

Нийгэм

Угаарын хийд өртсөн иргэдийн 95 хувь нь зориулалтын бус зуухтай байжээ. Тиймээс иргэдийг зориулалтын зуух хэрэглэхийг анхаарууллаа.

Үүнээс гадна хотын дарга болон БОАЖ-ын сайдын хамтарсан тушаалаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсээс шахмал түлшийг гаргасан, нийслэл руу зөвшөөрөлгүй түүхий нүүрс оруулсан тохиолдолд хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлсэн албан тушаалтаныг нэг сая төгрөгөөр урамшуулахаар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт түүхий нүүрс авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийсэн байна. Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан хоёр тохиолдол илэрчээ.  Нийт 10 тонн түүхий нүүрсийг Амгалан цахилгаан станц руу хүргэжээ.  Мөн зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулжээ. Мөн үүнээс гадна агаарын чанарын сайжруулсан бүсээс 200 гаруй шуудай шахмал түлш гаргахыг завдсан зөрчил илэрсэн байна.  Үүнийг буцааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлд 10 хангамжийн төв байгуулан иргэдээс шахмал түлшний шуудайг худалдан авахаар болсон байна. Нэг шуудайг 300 төгрөгөөр худалдан авахаар болжээ. 

Сайжруулсан шахмал түлшний мидленгээс дээж авч шинжлэхэд Монгол улсын стандартад нийцсэн гэж гарчээ.