Агаар дахь хорт бодисын хэмжээ нэмэгдсэн шалтгаан нь автомашин гэж үзлээ

Нийгэм

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд агаарын бохирдол утаа,  тоосонцрын хэмжээ 50-иас илүү хувиар буурсан нь чамлах үзүүлэлт биш.

Гэвч агаар дахь хорт бодисын хэмжээ буураагүй харин ч өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь өдрөөр биш цагаар нэмэгдэж байгаа автомашинаас шууд хамааралтайг албаны хүмүүс онцоллоо. Анх нийслэл хотыг 500 мянган хүнээр тооцож дэд бүтэц автозамыг төлөвлөн байгуулсан. Гэвч анхны зориулалтаас 3 дахин хэтэрсэн хүн ам, автомашин байгаа нь агаарын бохирдолд ч томоохон сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолж байна. 

Агаарын бохирдлын хэмжилт хийхэд автомашин ихээр зорчдог уулзвар, Баянхошуу, Хайлааст, Дулааны цахилгаан станц байдаг хэсгүүдэд хамгийн их бохирдолтой гарсан байна. Тэр тусмаа дизель хөдөлгүүртэй автомашинууд хамгийн их хүхэр ялгаруулдаг. Үүнд нийтийн тээвэр хамгийн их нөлөөлж байгаа юм.