Нийслэлийн шилдэг гэр бүлүүдийг алдаршууллаа

Нийгэм

Нийслэл Улаанбаатар хотын үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн шилдэг гэр бүлийг шалгарууллаа. Ингэхдээ Хүмүүнлэг, оюунлаг, бүтээлч, өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч, спортлог гэсэн таван номинацаар шалгаруулсан юм.     

Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн ЗДТГ хамтран “Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах” арга хэмжээг сүүлийн дөрвөн жил зохион байгуулж байна. Энэ жил ч мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулж таван номинацаар 11 гэр бүлийг тодруулж олон нийтэд алдаршууллаа.    

Шилдэг гэр бүлийн амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах чухал ач холбогдолтойг онцоллоо.