Н.Тавинбэх: Сайжруулсан түлшний хомсдолд орсон гэж огт үзэж болохгүй

Нийгэм

Эрчим хүчний сайд Н. Тавинбэх: "Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 71,4 тонн байна.

Энэ хэмжээ бол оргил ачааллын үед хагас сарын хэрэглээ байгаа. Өмнөх оны мөн үед бид нар 58 мянган тонн шахмал түлшний нөөцтэйгээр 2020-2021 оны өвлийг давж байсан. Засгийн газрын шийдвэрийн дагуу 2022 оны 4 сар хүртэл сайжруулсан түлшийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. Мидленгийн 2 сарын нөөц байна. Энэ нь оргил ачааллаар тооцвол 2 сарын хэрэгцээ. Харин барьцалдуулагчийн 1 сарын нөөц  байна. 

Тэгэхээр өнөөдөр сайжруулсан түлшний хомсдолд орсон гэж огт үзэж болохгүй. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дараалал их үүссэн. Үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд нүүрсээ их нөөцлөх шиг боллоо. Үүнээс болж дараалал их үүссэн.

Тиймээс бид сайжруулсан шахмал түлш борлуулах цэг 280 байсныг 420 болгосон" гэж мэдэгдлээ.