СХД-ийн 10 хороонд 3000 орчим гэрэлтүүлэг нэмэгдлээ

Нийгэм

Монгол улсын засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Дэд бүтцийн хөгжил- Сонгино хайрхан, Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төсөл 2019 оноос хойш хэрэгжиж байна.

Энэ төслийн хүрээнд СХД 6800 ширхэг гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэхээс эхний ээлжийн 10 хорооны 2826 ширхэг гэрэлтүүлгийн ажил дуусч, Улсын комисст хүлээлгэн өглөө. Ийнхүү хүн амын суурьшил ихтэй томоохон дүүргүүд гэрэлтүүлэгтэй болох ажлыг эрчимтэй өрнүүлж байна. СХД-ийн нутаг дэвсгэрийн 98 хувь нь гэрэлтүүлэгтэй болжээ.