ТЦА: Хүүхдүүд сургууль орчимд бус хороолол доторх замд осолд өртөх нь их байна

Нийгэм

Хичээл сургууль эхэлснээр зам тээврийн осол гэмтэл нэмэгдэх болжээ. Гэхдээ сургууль орчимд биш хороолол дунд хүүхэд бэртэж, осолд өртөх байгаа дуудлага мэдээлэл ТЦА-нд ирэх болсон байна.

Тиймээс 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.

Хөдөө орон нутгийн замд зорчихдоо бага насны хүүхдээ буруу тээвэрлэснээс үүдэн осолд өртөж амиа алдах тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21,3 хувь буурчээ.

 

Гэсэн ч сонор сэрэмжтэй байхыг ТЦА-аас анхааруулж байна. Энэ төрлийн осолд өртсөн хүүхэд урд талын салхин шилээ мөргөх, цонхоор шидэгдэх зэргээр маш хүнд гэмтдэг байна. Мөн энэ жил тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед хүүхэд мөргүүлж амиа алддаг байсан тохиолдол буурсан болохыг мэдээллээ.  Жолооч нарыг хөдөлгөөн эхлэхээс өмнө тээврийн хэрэгслээ бүтэн нэг тойрч орчны аюулгүй байдлаа хангаж хөдлөхийг ТЦА-аас анхааруулж байна. Энэ нь 20-30 секундийн ажил болдог байна. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган ирээдүй болсон бяцхан үрсээ хамгаалахыг уриаллаа.