Санхүүгийн зохицуулах хорооноос койны тухай 8 удаагийн мэдэгдэл гаргасан гэлээ

Нийгэм

Сүүлийн жилүүдэд манай улсад койн, виртуал хөрөнгийн талаар ихээхэн яригдаж, зах зээлд ч нэлээд хэдэн шинэ бүтээгдэхүүн гараад  байна.

Харин  Санхүүгийн зохицуулах хорооноос үүнд ямар хяналт тавьж, зохицуулалт хийж байгаа талаар тодрууллаа. Койн виртуал хөрөнгийн талаар манай улсад ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс энэ үйлчилгээг Монголд нэвтэрч эхэлсэн даруйд л иргэд санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж, өнгөрсөн хугацаанд 8 удаагийн иргэдэд сэрэмжлүүлсэн мэдэгдлийг гаргасан байна.

Койн сонирхон худалдаж авч буй иргэд, өөрсдөө орохоос гадна ах дүү, найз нөхөд аав ээжийгээ татан оруулж худалдан авах хийх, амьдралын баталгаа  болсон байр орон сууцаа зарж Койн худалдан авах зэрэг эрсдлүүд гаргаж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа. Иргэн та койн худалдаж авч өндөр ашиг харж байгаатай адил эрсдлээ өөрөө үүрнэ.

Манай улсад ямар хууль журмын зохицуулалт байхгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос онцгойлон анхааруулж байна.