НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол VIII/22-ны Ням гарагт явагдана

Нийгэм

НӨАТ-ын урамшууллын 2021 оны 08 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 08-р сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.