Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн 50 хувийг 10-р сарын 1-ний дотор төлсөн иргэнийг өршөөлийн хуулиар бүрэн чөлөөлнө

Нийгэм
 
Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийг өршөөн чөлөөлөхөөр тусгаж зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор өршөөлийн хуульд тусгасан. Дийлэнх зөрчил нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгууль хүлээсэн байсан ч иргэдийн дунд шүүмжлэл гараад байсан юм. Торгуулиа хугацаанд нь төлсөн иргэн хохиролтой тул иргэдийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг чөлөөлөх нь буруу гэх байр суурийг илэрхийлж байсан. Тэгвэл торгууль төлөөгүй иргэд 10-р сарын 1-ний өдрийн дотор торгуулийнхаа 50 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг өршөөлийн хуулиар чөлөөлөхөөр батласан байна. Тиймээс иргэдийг 10-р сарын 1-ний дотор торгуулиа төлөхийг санууллаа.