Ц.Анхбаяр: Боломжийн үнээр вакцин авч байгаа

Нийгэм

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр: "Бид одоогоор 7.5 сая тун вакцин авах гэрээ байгуулсан.  Худалдагч тал нэг тунгийн үнийг олон нийтэд бүү зарла гэж хүсдэг. Энэ үүргийг бид Хятадын тал болон Файзер компанийн өмнө хүлээсэн. Боломжийн үнээр авч байгаа гэж би хэлнэ. ОХУ-ын  Хөрөнгө оруулалтын сантай бид өдөр бүр холбогдон ажиллаж байна. Энэ вакциныг хүлээж буй иргэдийн бухимдлыг би ойлгож байна. Иргэдэд хүлээлт үүссэн учир энэ вакцинаас 125 мянган тун захиалсан. Вакцины олдоц их муу байна. Бид маш олон тооны уулзалт, хурлын дараа л өдий хэмжээний вакцин авсан. Олон үе шат дамжсаны дараа л вакцин нийлүүлэхийг зөвшөөрдөг. Нийлүүлэгч тал манай улсын эмнэлгүүдийн хүйтэн хэлхээний нөхцөл байдал, эмч нарын чадвар гэх мэт олон зүйлийг судалсны дараа бидэнд вакцинаа нийлүүлэхийг зөвшөөрдөг" гэлээ.