Д. Загдраднаа: Замын хагарал өнгөрсөн жил гарсан, энэ жил хэмжээ нь илүү нэмэгдсэн

Нийгэм

Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км зам нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдсан. 2016 оноос барилгын ажил эхлэн 2019 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Гэвч Covid-19-той холбоотой энэ замыг бараг ашиглаагүй. Гэтэл зам голоороо хагарсан асуудал үүсээд байна.  Холбогдох албаныхан засварын ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Одоогоор урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй гэж тайлбарлалаа. 

Энэхүү хурдны замыг Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад ороход буюу долоодугаар сарын 1-ээс бүрэн нээхээр төлөвлөөд байгаа. Тэгвэл энэ замын эвдрэлийг 7 сараас өмнө засварлана гэлээ.  

Улсын комисс 2019 оны есдүгээр сард замыг хүлээн авсан. Гүйцэтгэгч компани нь БНХАУ-ын компани байгаа юм.Тухайн үед зам хагаралгүй байсан учир улсын комисс хүлээн авсан байх гэж албаны хүн хэллээ. Хөндлөн хагарал бол цаг уурын улмаас гардаг. Харин дагуу хагарал хэрхэн гарсныг мэдэхгүй байна гэсэн юм. Энэхүү замыг 140 сая долларын өртгөөр барьсан байна.