Халуун сэдэв

Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын ажил энэ зун хийгдэж дуусахаар төлөвлөгдсөн. Гэвч коронавирусийн халдварын улмаас тендерт ялсан Хятад компанийн удирдлагууд хөл хорионд ороод байна. Монгол Улсын засгийн газар тусгай үүргийн нислэг илгээхээр төлөвлөсөн байснаа ч цуцаллаа. Тэгвэл Дархан чиглэлийн автозам хэзээ баригдаж дуусах вэ гэдэг асуултыг мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.

УБ-хотоос Дархан чиглэлийн 204.1 км замын ажил өнгөрсөн жил эхлээд замын ажил 30 гаруй хувьтай зогссон. Ингээд энэ жил энэ замын ажил энэ сард эхэлж, 6 сарын 20 гэхэд ашиглалтад орохоор байсан. Гэвч өнөөдрийн байдлаар дээрхи заасан хугацаанаас хойшлохоор болоод байна. Тус замын ажил дээр зөвлөх компаниар манай улсын  Ай СИ тИ Консалтинг компани ажиллаж байна. Уг нь энэ оны 1-р сард ажлын төлөвлөгөөгөө гаргаад энэ сарын 20-ноос Дарханы замын ажил эхлэх байсан ч ажил гүйцэтгэх БНХАУ-ын тендерт шалгарсан компанийн 100 гаруй хүнийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн олон нийтийн шүүмжлэл хүчтэй явсан учраас Дарханы замын ажил хойшилж байгааг хэлж байна. Худлаа хийрхэл, улс төржилт, ямар их хор хөнөөлтэй байгаа нь дээрхи үйл явдлаас харагдаж байгаа тэрээр хэллээ.

ХУДЛАА ХИЙРХЭЛ, УЛС ТӨРЖИЛТӨӨС БОЛЖ ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ ХОЙШИЛСООР БАЙНА

 

Дарханы зам АХБ-ны зээлийн санхүүлжилтээр баригдаж байгаа. Нэгэнт АХБ мөнгөөр учраас тендер нь олон улсын түвшинд зарлагдсан. Ингээд тендерт Хятадууд шаардлага ялалт байгуулсан гэлээ. Хятад компанийн туслан гүйцэтгэгчээр Монголчууд ажиллаж байгаа. Дарханы замын ажил товолсон хугацаандаа эхэлсэн бол 1000 гаруй хүмүүс ажлын байраар хангагдаж байжээ. Одоо хилээр ирэхгүй Монголчууд замаа цааш үргэлжлүүлээд барья гэхээр боломж тун тааруу байгааг хэллээ.

Гэхдээ Хятадууд орж ирэхгүй гээд зүгээр суухгүй, Монгол компаниуд энэ сарын 25-наас эхлэн замын зарим ажлуудаа эхлүүлнэ гэж байна. Тухайлбал Дарханы зам дээр 500 гаруй гүүр гүүрэн гарцын ажил байгаа аж. Энэ ажлууд хугацаа хамгийн их авдаг. Тиймээс зөвлөх компанийн хувьд хугацаа их авах ажлаас эхлүүлээд ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна.