Вьетнамд халдварын нөхцөл байдал сайжирч гадны улс орнуудад хилээ нээж байна

Үйл явдал

Вьетнам улс цар тахлын халдварын нөхцөл байдал сайжирч байгаатай холбоотойгоор гадны улс орнуудад улсынхаа хилийг нээж байна.

Зүүн Өмнөд Азийн энэ улс улсынхаа эдийн засгийг дэмжигч гол салбар болох аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор гадны аялагч жуулчдад зориулан агаарын хилээ нээжээ. 

Өнөөдрийн байдлаар Вьетнамын Фукуок арал дээр байрлах хэд хэдэн амралт аялал жуулчлалын чиглэлийг гадны аялагч жуулчдад зориулан нээж байгаа юм. Вьетнам улс руу аялахад гадны аялагч жуулчдад коронавирусний вакцинд хамрагдсаныг батлах үнэмлэх, эсвэл Вьетнам улс руу зорчихоос 3 хоногийн өмнө хийлгэсэн ПСР-ын шинжилгээний сөрөг хариулт бүхий бичиг байхад хангалттай гэнэ. Түүнчлэн Вьетнамыг зорьж байгаа гадны иргэдийг эрүүл мэндийн даатгал хийлгүүлсэн байхыг мөн хүсч байгаа юм. Эдгээр нөхцлийг хангаж байгаа бол гадны аялагч жуулчид Вьетнам улсад ирснийхээ дараа карантинд байх шаардлагагүй гэнэ.