Халуун сэдэв

Улсын их хурлын гишүүд гадаад улсад айлчлалаар явахдаа казино тоглолоо гэдэг зурган мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Энэ зурагт Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар хамт байгаа нь буужээ. Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын оронд намын дарга С.Эрдэнэ тайлбар хийсэн бол Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хэллээ. Казино тоглосон зүйл байхгүй. Харин казино байрлаж байсан төвтэй танилцаж, судлах байдлаар явсан гэдгийг онцоллоо.

Казино тоглосон гэх мэдээлэлд нэр холбогдсон гурван гишүүний нэг нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн. Тэрээр энэ сарын 17-ны өдөр бид Сидней хоттой танилцсан. Хөтөлбөрийн хүрээнд мөн тус хотын аялал жуулчлалын томоохон төвөөр зочилсон. Энэ төвд дэлгүүр, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах газраас гадна казино байсан. Гэхдээ бид тоглох бус үзэж, сонирхохоор Казино орсон гэсэн юм.

Тоглох бус сонирхохоор орсон гэж тайлбарлаж байгаа хоёр дахь гишүүн нь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат. Түүний хувьд Сидней хотод анх удаа очсон гэдгээ хэлсэн. Мөн хөтөлбөрийн дагуу аялал жуулчлалын төв, улмаар Казино орсон. Гэхдээ тоглоогүй гэлээ.

Төрийн алба хаагч гадаад улсад томилолтоор явах үедээ Казино тогловол ажлаас чөлөөлнө. Харин УИХ-ын гишүүн тогловол бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүртэл асуудал яригдах ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга санууллаа.

 ФЭЙСБҮҮК ШУУД