Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд ахмад багш нарыг урин ажиллуулна

Архив...

Нийгэм

Улсын хэмжээнд 30 гаруй мянган ахмад багш байгаагаас урьдчилсан судалгаагаар 7000 багш ажиллах боломжтой байна.

Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил танхимын сургалт тасалдаж сурагчид нийт хичээлийнхээ 80 гаруй хувийг цахимаар үзсэн байдаг. Энэ хэрээр сурагчдын хичээл хоцрогдол их байгаа тул танхимын сургалтаар хичээлийн хоцрогдлыг нөхөхөөр төлөвлөсөн. Ингэхдээ тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг урин ажиллуулахаар болсныг салбарын сайд мэдэгдсэн.

Одоогоор улсын хэмжээнд 30 гаруй мянган ахмад багш байгаагаас 7000 мянга гаруй багш ажиллах боломжтой гэх урдчилсан судалгаа гараад байна.

Цахим сургалтаас үүдэлтэй сурагчдын хичээлийн хоцрогдлыг цахимаар нөхөх боломжгүйг салбар хариуцсан сайд хэлж байна. Хичээлийн хоцрогдлыг арилгах гол арга нь танхимын сургалт гэж үзэж байгаа юм. Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2-12 р ангийн сурагчид ямар хичээл дээр илүү хоцорсон, аль хичээлээр хоцрогдол арилгах ёстой гэх үндсэн судалгааг хийж байна.

Улмаар ирэх долоо хоногоос хоцрогдол арилгах хөтөлбөрийг хэрэгжүүлж хэлэхээр төлөвлөжээ.

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад боловсон хүчний асуудал үүсчээ. Тиймээс салбар хариуцсан яам ахмад багш нараа урин ажиллуулахаар төлөвлөж судалгааг  хийж эхэлсэн байна.

Улсын хэмжээнд 30 гаруй мянган ахмад багш байгаагаас 7000 гаруй нь ажиллах боломжтой байна гэж урьдчилсан байдлаар  тооцоолжээ. 

Цаашид цахим сургалтыг үргэлжлүүлэхэд багш сурагчдын компьютерийн хангамж, интернет хэрэглээн дээр анхаарч ажиллаж байгааг салбарын сайд хэллээ.

Мөн 5-9-ийн зарчмаар явж байгаа танхимын сургалтыг цаашид тоог нь нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгааг онцоллоо. Учир нь танхимын сурагалт эхэлснээс хойш ковид-19 халдвараар өвдсөн хүүхдийн өвчлөл өсөөгүй. Харин ч хоёр хувиар буурсан байгаа юм.