Халуун сэдэв

Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял аваад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг өнөөдөр шаардлаа. Учир нь Олон улсын Парламентийн холбоо  болон Хүний эрхийн комисс тэднийг үүрдэн шүүсэн гэж үзээд суллах дүгнэлтийг гаргасан.  Энэ дүгнэлтийг хэрэгжүүлэхийг прокурорын байгууллагаас шаардлаа.

УИХ-ын гишүүн Ж. Батзандан хэлэхдээ: Гурван шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нөхцөл байдлыг анзааралгүйгээр, судлалгүйгээр шийдвэр гаргасан. Мөн Амгаланбаатар гэж хүн мэдүүлгээсээ буцсан. Тэрбээр уучлалт бүхий захидлыг Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд илгээсэн. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдал. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шинээр сэргээн шалгах ёстойг хэллээ. Тэд Содномдаржаа, Чимгээ нарыг он гарахаас өмнө суллахыыг шаардаж байлаа. Хэрэв 12-р сард амжижи суллахгүй бол Шинэ намаас бүх нийтийн жагсаал, цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа мэдэгдлээ.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллахыг тэдний гэр бүлийнхэн, иргэд олон нийт шаардаж байна.

УИХ-ын гишүүн Л. Болд, Ж. Батзандан нар хэлэхдээ, 12-р сарын 10-нд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн өдөр тэмцлээ эхлүүлнэ. Мөн 12 сарын 27-нд дахин гудамжинд иргэд олон нийтийн хамтаар жагсаж, тэмцэхээ илэрхийллээ.