Намууд

Ирэх сарын 15 ны өдөр орон нутгийн сонгууль буюу аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ ын төлөөлөгчдийг сонгох сонгууль болно. Санал хураалт Улаанбаатар хотын цагаар өглөө 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал хураах өдөр бүх нийтээр амрах зохицуулалтыг хийсэн байна. Орон нутгийн сонгуульд нийт 17,161 нэр дэвшигч өрсөлдөх юм. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 30-ны өдөр гардуулна.