Намууд

Улсын Их Хурал дахь Шинэ намын зөвлөл зээл төлөлтийг хойшлуулах засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд дүгнэлт хийсэн байна. Арилжааны банкуудад хэрэглээний зээл хойшлуулах ажил дөнгөж 0.5 хувьтай шийдэгдэж байгаа бол банк бус санхүүгийн байгууллагууд 12 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцоллоо. Мөн гадаадын улс оронд хүнд нөхцөл байдалд орсон иргэдэд тусгай сангуудаар дамжуулж туслах саналыг гаргасан байна.

Шинэ намын өнөөдрийн хуралдаанаараа иргэдийн хэрэглээний зээлийг 90 хоног хойшлуулах шийдвэрийн хэрэгжилтэд дүгнэлт хийжээ. Ингэхдээ арилжааны банк болоод банк бус санхүүгийн байгууллага иргэдийн төлөөллийг оролцуулсан байна. Улмаар хэрэглээний зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулах шийдвэрийн хэрэгжилт арилжааны банкуудад 0.5 хувьтай хэрэгжиж байна гэж дүгнэжээ. Харин 158 банк бус санхүүгийн байгууллага нийтдээ 58 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулсан нь хэрэгжилт 12 хувьтай гэж дүгнэгдсэн байна. Тиймээс дээрх шийдвэрийн хэрэгжилтэд онцгой анхаарах хэрэгтэй гэлээ. Үүнээс гадна гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд шаардлага хүргүүлж байгаагаа хэлсэн юм.

Тус эвслийн зүгээс засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж байгаагаа хэллээ. Шинэ эвслийн зүгээс эх орондоо ирэх хүсэлтэй мянга мянган иргэнээ нэн яаралтай татах шаардлага тавин ажиллахаа хэллээ.