Европын нутгаар цаг агаарын байдал тавгүйтжээ

Үйл явдал

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Европын хойд нутгаар цаг агаарын байдал тавгүйтэн хүчтэй салхи шуурга дэгджээ. “Малик” нэр авсан шуурга араасаа хүчтэй салхи, цас бороо дагуулжээ. 

Европын хойд хэсгийн нутгаар нүүрлэсэн байгалийн онц үзэгдлийн улмаас 4 хүн амиа алдсан байна. Европын хэд хэдэн улсад байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурганы улмаас эрчим хүч тасалдан, зам гүүр эвдэрч сүйдэн, мод бут үндсээрээ булгарчээ. Германд “Надя” гэж нэрлэсэн циклоны улмаас нэг хүн амиа алдсан байна. Германы Белица хотод хүчтэй салхинд урагдаж унасан сурталчилгааны самбарт дарагдан нэг хүн амиа алджээ. Түүнчлэн Германы хойд хэсэгт төмөр замын хөдөлгөөн зогссон байна. Гамбург хотод Эльба голын усны түвшин нэмэгдэн эргээсээ хальжээ. Улмаар эндхийн загасны зах болон ойролцоо гудамж талбай усанд автсан байна.