Намууд

Сонгуулийн жилийн 2-р сарын 1-нээс өмнө сонгууль болох өдрийг товлох ёстой. Энэ дагуу СЕХ-оос УИХ сонгуулийг 6-р сарын 24-нд, орон нутгийн сонгуулийг 10-р сарын эхээр явуулах тухай саналаа хүргүүлсэн. Мөн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудал ч 2-р сарын 1 гэхэд тодорхой болно.

Газар нутгийн хэмжээ, хүн амын тооноос хамаарч тойрог байгуулж, мандат хуваарилна. Энэ асуудал 2-р сарын нэгэн гэхэд эцэслэгдэн шийдэгдэх ёстой. Гэхдээ нийслэлийн мандатыг хасч, орон нутагт нэмэх тухай мэдээлэл байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлгийн даргаас тодруулга авлаа. Тэрээр нэг тойрог, нэг мандаттай байгаа Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар аймгуудыг нэг тойрог олон мандаттай болгоно. Тойрог байгуулах, мандат хуваарилах асуудалтай холбоотойгоор өөр өөрчлөлт гарахгүй гэдгийг хэллээ.

76 мандатын 48 нь орон нутагт, 28 нь Улаанбаатар хотод байгаа. Үүнийг өөрчилж Нийслэлээс дөрвөн мандатын хасах тухай яриа ийнхүү гарч байна. Гэхдээ асуудал 1 сарын сүүлийн 10 хоногт тодорхой болно гэсэн юм.