ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.04/ Наран ургах, шингэх 7:41-17:30

Зурхай

2021.11.04, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 30. НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2021.11.04, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 07.41-17.30

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Барилдлага:

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.