Засгийн газар

Коронавируст халдварын хоёр дахь давалгаа олон улсад хүчтэй тархаж, Европ тивд хөл хорионы хатуу дэглэм дахин тогтлоо. Манай улс найдвартай хамгаалж байгаа ч гадаад ертөнцөд цар тахлын улмаас нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тийм учраас Улсын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаан зарлаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 12 сарын 31 хүртэл сунгахаар болсон байна.

УОК-ын 30 дахь удаагийн хурал боллоо. Ковид-19 хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн 60 гаруй улсад хязгаарлалтын зарим арга хэмжээг авч байна. Тиймээс манай улсын хувьд он дуустал өндөржүүлсэн бэлэн байдлаа сулруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Нэг ёсондоо он дуустал хилээ нээхгүй!! Асуудлыг ЗГ-ын Лхагва гарагийн хуралдаанаар эцэслэн шийднэ.

Улс хоорондын ачаа тээврийн жолооч нараар дамжин Ковид-19 орж ирэх магадлал эрсдэл өндөр байна. Үүн дээр тодорхой чиглэл арга хэмжээ авна

гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар:

Шинэ жилийн арга хэмжээг одоохондоо хориглоогүй. Бусад арга хэмжээ ч мөн адил хэвийн явагдана. Хилээ нээхгүй, тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж авах үйл ажиллагаа явагдана

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ