ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.01/ Наран ургах, шингэх 05:34-20:22

Зурхай

2023.08.01, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 |  ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.08.01, МЯГМАР гараг 

Наран ургах шингэх: 05.34-20.22

Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.

Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал:  ӨЛЗИЙТЭЙ ТӨГС САЙХАН БОЛНО.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.