АНУ-ын зүүн эрэг орчим түүхэнд бичигдэхүйц их хэмжээний цасанд дарагдлаа

Үйл явдал

АНУ-ын зүүн эрэг орчим сүүлийн дөрвөн жил бүртгэгдээгүй их хэмжээний цасаар шуурч, цаг агаарын хүнд нөхцөл байдал үүслээ.

Ялангуяа эрэг орчимд цасан шуурга хүчтэй байгаагийн улмаас таван мужид онц байдал зарлажээ. Өвөл бүр цасанд хучигддаг Бостон мужийн захирагч ч энэ удаагийн цасан шуургыг “түүхэн хүчтэй байна” гэж онцолсон юм.

Нью Ингланд мужид 60см орчим цас орсон бөгөөд эрэг хавиар нөхцөл байдал хүндхэн байна. Баасан гарагаас Ням гараг хүртэл 5,000 орчим ОУ болон дотоодын нислэг цуцлагдсан.

Хамгийн сүүлд 2003 онд энэ хэмжээний их цас орсон тохиолдол бүртгэгджээ.  CBS агентлагийн мэдээлж буйгаар 75 сая орчим иргэн цаг агаарын хүнд нөхцөл байдалд байгаа юм.