Грекийн нийслэл Афин хотод орон сууцны барилгад хүчтэй дэлбэрэлт болжээ

Үйл явдал

Грекийн нийслэл Афин хотод орон сууцны барилгад хүчтэй дэлбэрэлт болжээ. Афин хотын төвд байрлах 7 давхар барилгад хүчтэй дэлбэрэлт болсноос 3 хүн өртсөн байна.  

Дэлбэрэлтийн хүч их байснаас барилгын шил цонх хагарч, барилгаас 200 метрийн орчинд байсан машин тэрэг өртсөн байна. Түүнчлэн хүчтэй дэлбэрэлтийн араас гал гарчээ. Золгүй явдал Афин хотын Сингру өргөн чөлөөнд байрлах орон сууцны барилгад гарчээ. Энэ нь Афины төвд байрлах Олимпийн Зевсын эртний сүмийн баганатай ойролцоо байрладаг юм. Барилгад болсон дэлбэрэлт ахуйн хий алдагдсанаас болсныг мэргэжилтнүүд тогтоожээ.Дэлбэрэлт барилгын офис байрладаг хэсэгт өглөө эрт болсон учраас азаар хүмүүс төдийлөн өртөөгүй байна. Барилга баригдаад удаагүй, оршин суугчид нь хараахан нүүж орж амжаагүй байжээ.