Хятад Улс цар тахлын халдварын улмаас Ючжоу хотыг гадаад ертөнцөөс тусгаарлалаа

Ковид-19 /дэлхий/

Сарын дараа Өвлийн Олимпийн наадам зохион байгуулах гэж байгаа Хятад улсад цар тахлын халдварын дэгдэлтийг тогтоон барихаар бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна. 

Хятадын нийслэл Бээжин хотноо болох “Бээжин-2022” Өвлийн олимпийн наадмаас өмнө цар тахлын голомтыг хумьж, тархалтыг зогсоохын тулд эрсдэлтэй бүсүүд, хотуудыг тусгай бүс болгон зарлаад байна. 

Хятад Улс 1.5 сая хүн амтай Ючжоу хотод цар тахлын халдварын тохиолдол илрэхтэй зэрэгцэн хөл хорьж, гадаад ертөнцөөс таслаад байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ хотод коронавирусний шинж тэмдэг бүхий ердөө 3 тохиолдол илэрчээ. Ингэхдээ эдгээр тохиолдлууд нь хөнгөн хэлбэртэй байгаа юм. Гэсэн хэдий ч Олимпийн наадмын өмнө сонор сэрэмж, аюулгүй байдлаа сахин хамгаалах зорилгоор Ючжоу хотод хүнсний дэлгүүрээс бусад газруудыг хааж, иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Ючжоу хотоос баруун зүгт 450 км зайтай байрлах 13 сая хүн амтай Сиан хотод сүүлийн хоёр долоо хоногийн туршид локдауны дэглэм мөрдөж байгаа юм.