Нидерланд Улс цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж 35 тэрбум евро төсөвлөнө

Үйл явдал

Нидерланд улс уур амьсгалын дулаарал, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж ирэх 10 жилийн хугацаанд 35 тэрбум евро төсөвлөхөөр шийдвэрлэжээ. Энэ талаар Нидерландын улс төрийн намууд хэлэлцэн, төсвийн тодотголдоо суулгасан байна. 

Нидерландын эвслийн засгийн газарт багтаж байгаа улс төрийн 4 нам хүчин энэ талаар тохиролцсон байна. Нидерландын Үндэсний эрх чөлөө, ардчиллын төлөөх намын тэргүүн Марк Рютте “Ирээдүйн төлөө” нэртэй 47 хуудас баримт боловсруулан, уур амьсгалын дулаарал, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд улсаас 35 тэрбум еврогийн хөрөнгө зарахаар шийдвэрлэсэн талаар мэдээлжээ.