ОХУ-ын Төрийн дум Донецк, Луганскийн тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн хуулийг дэмжин баталлаа

Улс төр

ОХУ-ын Төрийн Дум улсынхаа ерөнхийлөгч Владимир Путины Украины Зүүн бүсийн нутагт багтаж байгаад 2014 онд тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан Донецк болон Луганскийн БНУ-ын тусгаар байдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг дэмжжээ. 

Төрийн Дум Донбасс дахь БНУ Донецк болон Луганск улсуудтай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ байгуулахыг дэмжин баталсан байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Донецк Ард улс болон Бүгд Найрамдах Луганкс Ард улсын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрч, энэ дагуу даваа гарагт хууль батлан гаргаж, гарын үсэг зурсан юм. Украины Донбассын нутаг дэвсгэр дээр байрлах Донецк, Луганскийн БНУ-ууд 2014 онд үүсгэн байгуулагдаж, тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхаглаж, Украинаас салан тусгаарлаад байсан юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч эдгээр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, улмаар хоёр улсын тэргүүн нартай найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ байгуулахаар тогтжээ. Түүнчлэн Оросын төрийн тэргүүн Донецк, Луганскийн БНУ-уудтай дипломат харилцаа холбоо тогтоохыг улсынхаа Гадаад хэргийн яаманд үүрэг болгож, мөн Батлан хамгаалах яаманд хандан эдгээр улс орнуудын нутаг дэвсгэрт энхтайван байдал сахихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг үүрэг болгосон байна.