Их Британи Улс ОХУ-ын эсрэг хатуу хориг тавихаар төлөвлөж байна

Улс төр

Их Британийн засгийн газар улсынхаа парламентад ОХУ-ын эсрэг тавих хориг арга хэмжээний талаар тусгасан төсөл танилцуулжээ.

Хэрвээ Оросын тал Украины эсрэг халдан довтолж, Киевийн аюулгүй байдалд халдвал Их Британийн тал Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн юм. 

Их Британийн засгийн газар Орос-Украины хямрал гаарсан тохиолдолд авах арга хэмжээгээ боловсруулан, энэ дагуу төсөл гарган улсынхаа парламентад хүргүүлжээ. Хэрвээ Оросын тал Украин руу халдан довтолбол Их Британийн тал Оростой холбоотой бүхий л компанийн эсрэг хориг тогтоон, хязгаарлалт хийнэ гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн үүнтэй зэрэгцээд Их Британийн тал Зүүн Европын бүс нутагт цэргийн нэмэлт хүч илгээж байна.