Францын Брест хотноо “Нэг далай тэнгис” нэртэй олон улсын дээд уулзалт ажлаа эхэллээ

Үйл явдал

Францын Брест хотноо дэлхийн далай тэнгисийн асуудлаар “нэг далай тэнгис” нэртэй олон улсын дээд хэмжээний уулзалт ажлаа эхэлжээ.

Брестийн уулзалтад оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаачид, улс төрчид, байгаль экологичид хуран цуглаж байна.

 “Нэг далай тэнгис” олон улсын чуулган, дээд уулзалт нь байгаль экологи, тэр дундаа далай тэнгист учирч болзошгүй экологийн аюул заналхийллээс сэргийлэхэд чиглэсэн олон улсын үүрэг хариуцлагын тогтолцоог боловсруулах боломжийг нээнэ гэдэгт зохион байгуулагчид нь итгэлтэй байна. Дэлхийн уур амьсгалын дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор далай тэнгисийн аюулгүй байдал, мөсөн уул хайлж, экологийн тэнцвэрт байдал алдагдах аюул гамшиг өнөөдөр хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг болоод байгаа юм. Тиймээс далай тэнгисийн бохирдлыг бууруулах, хог хаягдлаас цэвэрлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зэрэг асуудлыг Брестийн уулзалтаар хэлэлцэж байна. “Нэг далай тэнгис” уулзалтыг ЕХ-ны зөвлөлөөс Францын талтай хамтран зохион байгуулж байгаа юм.